24 Oct

Агаарын тээврийн эзлэхүүний жинг тооцоолох

Тэрбумтан Жаред Айзекман “Crew Dragon” сансрын хөлгөөс задгай сансарт гарч чадсан байна. Илон Маскийн эзэмшлийн “SpaceX” компани түүхэнд анх удаагаа сансрын жуулчдыг задгай сансарт гаргах нислэгийг амжилттай гүйцэтгэлээ. Арилжааны “Polaris Dawn” хөтөлбөрийн хүрээнд тэрбумтан Жаред Айзекман дэлхийн гадаргуугаас 700 километрийн өндөрт хүрч, “Crew Dragon” сансрын хөлгөөс задгай сансарт гарч чадсан байна.

“Dragon Capsule” дэлхийгээс 1,400 километрийн зайд гарсан нь саран дээр анх хүн бууснаас хойших хамгийн хол зайд очсон тохиолдол болж байгаа юм. Айзекманаас гадна “SpaceX-ийн инженер Сара Гиллис задгай сансрын вакум орчинд капсулаас тал биеэрээ гарч туршилт хийжээ. Мягмар гарагт хөөрсөн 4 хүний бүрэлдэхүүнтэй баг дэлхий рүү буцах аяллаа эхлүүлсэн ба бямба гарагт Мексикийн хойгт газардахаар байна.